Шууд Chart

Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна

2023-05-10 14:37:27

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Хотын дарга ч мөн энэ чиглэлд анхаарч, дүүргийн Засаг дарга нартай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоол, хүнс үйлдвэрлэл болон барилгын салбарынхантай уулзсан. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 33 санал, хүсэлт гарсан бөгөөд Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж байгаа уулзалтын явц, үр дүн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар иргэдээс тогтмол санал асуулга авч, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж хэвшүүлэх ажлын талаар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат мэдээлэл өглөө.


Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй