Шууд Chart

“Хотдоо ургуулъя” хөдөлгөөн өрнүүлнэ

2023-05-12 14:19:44

Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 ам метр байна.

Хотын ногоон байгууламж бүхий нийт 637.7 га талбайн 13.3 хувийг л иргэнд өмчлөгдсөн, эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж байгаа газарт ургаж байгаа ногоон байгууламж эзэлдэг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хотдоо ургуулъя” хөдөлгөөнийг эхлүүлж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарих юм.

Мөн долоон байршилд байршилд 18 цэцэгт байгууламж байгуулахаар төлөвлөж буй. Түүнчлэн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлэх зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тариц суулгац ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд байна. 


“Хотдоо ургуулъя” хөдөлгөөн өрнүүлнэ  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй