Шууд Chart

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт

2023-05-25 10:35:25

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалтыг танилцуулж байна.

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн www.ulaanbaatar.mn сайтын "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" хэсэгт нэвтрэн, мэдээллээ оруулж бүртгүүлснээр бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд шаардлагатай үйлчилгээ авах боломжтой.
  • Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгадаг байсныг өөрчилсөн нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18,600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.
  • Стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн.
  • Баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт хүчингүй болгосон.
  • Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байв. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг байв. Харин одоо энэ бүх зардлыг хэмнэх боломжтой болсон юм. 


Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт  
Үзсэн: 2740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй