Шууд Chart

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2023-05-26 14:00:25

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя 2023” өдөрлөгийг зохион байгууллаа.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөг тавдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд болсон юм.

Өдөрлөгт

  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр
  • Монголын нотариатчидын танхим
  • Их засаг олон улсын их сургууль
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд оролцож, 1800 гаруй иргэнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөв.


Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй