Шууд Chart

Ослын удирдлагын түвшинд газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах аргазүйн талаар нэгдсэн мэдээлэл өглөө

2023-05-27 12:54:05

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Хойд бүсийн аймаг болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудад ослын удирдлагын түвшинд газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах мэдлэг, ур чадвар олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинхайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗТДГ-ын дарга, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийн үйл ажиллагааны танилцуулга, анхаарах асуудал, “ Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “ Ослын үеийн тогтолцооны зохион байгуулалт”, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Тамир “ Ажиллагааны зохион байгуулалт, хариу арга хэмжээний дараалал, нөхцөл байдлын ерөнхий, нарийвчилсан, тактикийн үнэлгээ хийх аргазүй”, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн төлөвлөлтийн багийн үйл ажиллагаа ба аймаг, дүүргээс мэдээлэл авах арга хэмжээний зохион байгуулалт” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ослын удирдлагын түвшинд газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах аргазүйн талаар нэгдсэн мэдээлэл өглөө  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй