Шууд Chart

“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ

2023-05-27 17:22:34

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан.

Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны нээлт нийслэлд Баянзүрх дүүрэгт боллоо.

Аяны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй. Энэхүү аяны хүрээнд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах эхний арга хэмжээ өнөөдөр болж байна. Нийслэлийн дүүргүүдэд болох эдгээр үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, соёлын ордон хамтран зохион байгуулах юм" хэмээлээ.

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Тухайлбал, иргэдэд зориулсан соён гэгээрлийн лекц, илтгэл, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээнүүд болно.


“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-27 20:57
Мөн уран бүтээлчдийн чадавхи нэгдүгээрт тавигдаж бүтээл дээр соёл аялал жуулчлал хоёр хөгжих амин чухал цогц нь бүтээлч хэрэгцээ брендүүд сонгодог брендүүд зэрэг байх боловуу гэж мунхаг дорой мань мэт чухалчлан эрхэмлэж явдаг юм!
Зочин [127.0.0.xxx] 2023-05-27 20:49
Соёл аялал жуулчлал хоёр нэг амьтай тул хөтөч буюу хамгийн чухал нь хэлмэрчид маш чадварлаг онцгой чухал байх юм!!

Бидэнтэй нэгдээрэй