Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

2023-05-30 14:41:29

Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Сугаржав танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2458 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1259 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгаж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоожээ.

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мөн мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 179 цэгт Тээврийн цагдаагийн албаны 510 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 36 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна. Түүнчлэн зам, тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа юм" гэлээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй