Шууд Chart

Хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллага, иргэдэд сургалт хийлээ

2023-05-30 16:30:28

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” нийтийг хамарсан арга хэмжээг Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна. 

Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангуулах сургалт зохион байгуулав. Түүнчлэн ахуйн зохистой дадал, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, галын аюулгүй байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг ч сургалтын үеэр өгсөн.

Хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан уг сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.


Хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллага, иргэдэд сургалт хийлээ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй