Шууд Chart

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

2023-05-31 10:55:38

ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газарт хандан аминд халтай тамхины тариалалтад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож, сая сая хүнд хоол тэжээл болохуйц илүү тогтвортой хүнс тариалалтыг дэмжихийг уриалж “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тамхины тариалалт нь бидний эрүүл мэнд, тариаланчдын эрүүл мэнд, дэлхийн хүн амын эрүүл мэнд, байгал орчинд хор хөнөөл ихэээхэн хохирол учруулдаг бөгөөд тамхины үйлдвэрлэл тамхины тариалалтыг зогсооход саад учруулж, дэлхийн хүнсний хямралд хүчтэй нөлөөлж байна.

Тамхи тариалалтад зориулж  жил бүр 200 000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.


Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй