Шууд Chart

Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө

2023-05-31 14:43:02

Маргааш үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм.

Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй" хэмээсэн юм. 


Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй