Шууд Chart

Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлахыг уриаллаа

2023-05-31 14:47:20

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Б.Хонгор дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Бид нийтийг хамарсан баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол хийдэг. Энэ удаа 98 хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн Хүүхдийн баяраар бэлэг, хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн, торт үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьж байна. Тэрчлэн явуулын хоолны үйлчилгээнд зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалаагүй, зориулалтын бус саванд хоол савласан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн" гэв.

Иймд иргэдийг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацаа, зориулалтын хөргүүрт байгаа эсэхийг нягтлахыг уриаллаа.


Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлахыг уриаллаа  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй