Шууд Chart

Маргааш 20 гаруй худалдааны төв амарна

2023-06-02 15:06:52

Маргааш замын хөдөлгөөн хаахтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мэдээлэл өглөө.

Зам хаасан бүсийн 251 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Мөн “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ төөрөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Учир нь өчигдөр буюу Хүүхдийн баяраар цагдаагийн алба хаагчид болон хүүхэд хамгааллын багийнхан хүүхэд төөрөхөөс сэргийлж 6500 бугуйвч тараасан боловч 335 хүүхэд төөрсөн байна.

“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалт


Маргааш 20 гаруй худалдааны төв амарна  
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй