Шууд Chart

Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

2023-06-02 15:09:07

Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Энэ жил “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж байна.

Тодруулбал, өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой.

Мөн урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, 16:00 цагаас “Open mic” болно. Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

Түүнчлэн 4-р эмнэлэг, “Гялс” төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, "Денк фарм" эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, “Ахиллас Монгол” ТББ хөхний хорт хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийнэ.


Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй