Шууд Chart

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна

2023-06-06 14:15:10

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнд орсон иргэдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг баталгаажуулан, хаягийн өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг, тоо хэмжээг нийслэлийн хэмжээнд 10 ажлын хүрээнд зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн.

Ийнхүү нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ны байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ны дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байгаа. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрт өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарна" гэв. 


Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй