Шууд Chart

Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана

2023-06-06 14:16:57

Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 иргэн, хуулийн этгээдээс хариу тайлбар ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 164 метр, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн байршилд 176 метр хашаа чөлөөлсөн. Ирэх зургаадугаар сарын 9-ний дотор Чингэлтэй дүүргийн хоёр байршилд 50 метр, Баянзүрх дүүргийн гурван байршилд 500 метр хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна. Харин 46 байршлын 7486 хашааны стандартыг мөрдүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. 

Мөн Сүхбаатар дүүргийн дүүргийн 15, 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд 2.8 км авто зам, гүүрний ажил хийж байгаа. Газар чөлөөлөлтөд 99 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 84 нэгж талбарыг чөлөөлсөн” гэв.


Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй