Шууд Chart

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2023-06-09 15:01:50

2023 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Бодонч, Дундцэнхэр, Согоог, Сагсай, Турган , Харбут, Чигэртэй, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ.

Булган, Буянт, Харбут, Хархираа, Баруунтуруун, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-40 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 10-65 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 


Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй