
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Ханжоу 2022" Азийн наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж усан спортын тамирчин Г.Майдар хамрагдаж санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр ОУОХ-ны Томас Бах энэ удаагийн Азийн наадам өндөр зохион байгуулалттай болж буйг онцолж, Ази тивд спортын их баяр эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Манай тамирчин Г.Майдар улс орон бүрийн спортын хөгжил харьцангуй адилгүй байдаг, ОУОХ-ноос тухайн улсад хөгжиж буй спортын төрлүүдийг хэрхэн дэмжин ажилладаг тухай асуултыг дэвшүүлсэн юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ОУОХ нь нийт орлогынхоо 90 хувийг эргэн спорт, олимпизмын төлөө зарцуулдаг. Үндэсний олимпын хороо, үндэсний спортын холбоодоор дамжуулан олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэхүү чиглэлээр мөн тамирчдын оролцоо чухал хэмээн дурдлаа.
Түүнчлэн тэрбээр Олимпизмын гол цөм нь тамирчин та бүхэн хэмээн онцолж, уулзалтад оролцсон нийт тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.