Шууд Chart

Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадам болж байна

2024-10-08 12:15:26

Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтан Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг Хараагүйчүүдийн үндэсний төв болон Төв цэнгэлдэх хүрээлэнд аравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Наадамд Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Орхон, Дундговь, Хэнтий, Завхан аймаг, нийслэлээс Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Монголын хараагүй хүмүүсийн сургалт хөгжлийн төвийн нийт 132 тамирчин шатар, 100 буудалт даам, шоудаун, жүдо, хонхот бөмбөг, гар барилдаан зэрэг спортын долоон төрөлд өрсөлдөж байна.
 
Наадмын хонхот бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг тэргүүлсэн бол Орхон, Хэнтий аймгийн баг удаалав.
 
Харин тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг түрүүлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв, Сүхбаатар аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ.
 
Тэгвэл 100 буудалт даамын төрөлд С.Энхчимэг (ХХХСХТ) алтан медаль хүртэж, Ц.Мөнхцэцэг (Дундговь), И.Хандмаа (Өмнөговь) удааллаа.
 
Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөөн өрнөж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадам болж байна  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй