
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Наадмын үеэр жуулчдад зориулсан Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээртөлөвлөөд байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.
Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулагдана.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ. Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр
Наймдугаар сарын 07-ны өдөр: Гандантэгчинлэн хийд
09:00-18:00, 21:00- 07:00 цагуудад: Хүрээ жахар цамын хурал хурна.Дотоод цам харайна.
Наймдугаар сарын 08-ны өдөр: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
06:00-08:00 цагт: “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөл айлдана.
Наймдугаар сарын 08-ны өдөр: Хүй долоон худагт
09:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн
09:00-11:00 цагт: Азарганы уралдаан
11:00 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа /Цамын талбайд/
11:10-11:25 цагт: Соёмбот туг залах ёслол /Цамын талбайд/
11:25-11:35 цагт: Өндөр гэгээний дүрийг зална. /Цамын талбайд/
11.35-11:45 цагт: Мандал өргөнө. /Цамын талбайд/
11:45-13:00 цагт: Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр- Цамын талбайд/
13:00-14:30 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Бөхийн талбайд/
13:00-16:00 цагт: Үндэсний сурын харвааны эхэн өрөг /Сурын талбайд/
13:10-14:00 цагт: Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/
13:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/
14:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/
14:00-16:20 цагт: Соёолон насны морьдын уралдаан
15:00-16:30 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Бөхийн талбайд/
16:30-18:00 цагт: Үндэсний сурын харвааны дунд өрөг /Сурын талбайд/
17:00-18:00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Бөхийн талбайд/
18:00-20:00 цагт: Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт /Цамын талбайд/
20:00-21:30 цагт: Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ /Цамын талбайд/
Наймдугаар сарын 09-ний өдөр: Хүй долоон худагт
08:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн
08:00-08:30 цагт: Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/
08:00-08:30 цагт: Суудал барих /Цамын талбайд/
08:30-09:00 цагт: Маани татах /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/
09:00-15:00 цагт: Цам харайх /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/
09:00-12:00 цагт: Их насны морьдын уралдаан
10:00-13:00 цагт: Жороо морины уралдаан
12:00- 14:00 цагт: Үндэсний сурын харвааны адаг өрөг /Сурын талбайд/
15:00-16:00 цагт: Хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа
15:00-15:30 цагт: Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх гардуулна. /Сурын талбайд/
16:20-17:00 цагт: Хүчит бөхийн барилдаан Тавын даваа /Бөхийн талбайд/
17:20-18:00 цагт: Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа /Бөхийн талбайд/
18:00-18:20 цагт: Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна. /Бөхийн талбайд/
18:20-18:40 цагт: Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Бөхийн талбайд/
18:30-19:00 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
19:00-19:20 цагт: Хүчит бөхийн барилдааны Наймын даваа /Бөхийн талбайд/
19:30-20:00 цагт: Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр- Цамын талбайд/
20:00-20:20 цагт: Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Даншигийн арслан, заан цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. /Цамын талбайд/
20:20 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Цамын талбайд/
Зохион байгуулагч: НЗДТГ, Монголын бурхан шашны сүм хийдүүд
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам болно | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.