Шууд Chart

Монголд анх удаа дэлхийн хэмжээний миссийн тэмцээн зохион байгуулагдана

2015-11-29 12:14:57

Дэлхийн 60 гаруй улсын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг дэргэдээс нь сонжиж, эх орондоо титэм гардуулах ёслолын ажиллагааг үзэх боломжтой боллоо. Дэлхийд чансаагаараа тавдугаар байрт бичигддэг "Face of beauty international" тэмцээнийг Монголд зохион байгуулах эрхийг хоёр жилийн хугацаанд ярилцсаны эцэст авч, 2016 оны есдүгээр сард эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ.

Энэхүү тэмцээн залуу охидын гоо үзэсгэлэн, дуу хоолойгоор дамжуулж нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготойгоор Шинэ Зеланд улсаас санаачлан хэрэгжүүлж, эдүгээ хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор бичигдэх болжээ.

Манай улсын хувьд гоо бүсгүйн тэмцээнээр дамжуулж эх орноо олон улсад сурталчлах, жуулчдыг татах гээд соёл, аялал жуулчлал, гадаад харилцаанд олон талын ач холбогдолтой юм. Тус тэмцээнийг 10 гаруй улс оронд болон YOUTUBE-ээр шууд дамжуулна. Түүнчлэн дэлхийн номер нэг сайт MISSOSOLOGY хэвлэлийн түншээр ажиллахаа албан ёсоор мэдэгдсэнээс гадна тус сайтын захирал шүүгчээр ажиллахаар болсон байна.

2015 оны тэмцээн Тайван улсын Тайпэй, Таоюань хотуудад болж, Мексик улсын гоо бүсгүй Ералди Барраза тэргүүн байранд орсон билээ. Тун удахгүй Мексикийн гоо бүсгүй Монголд ирж хэвлэлийн бага хуралд оролцох юм.


Монголд анх удаа дэлхийн хэмжээний миссийн тэмцээн зохион байгуулагдана  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-11-30 08:39
Za daa, sorry, manaid yugaaraa ashigtai ve? Ediin zasag xetsuu bgaa geed uls ornuud iimerxuu arga xemjeenees tatgalzaad bgaa shuu dee, setgelee barij serelee daraarai.
172.56.16.xxx [172.56.16.xxx] 2015-11-30 03:19
Yhsenii delhiin miss ve jorlongoo yanzalj chadagyu baij ih soloirjiinoo
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-11-29 21:58
ee burhan min manaihan zohion baiguulj chadah uu
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-29 13:28
Hee tses

Бидэнтэй нэгдээрэй