
“АСЕМ-ын төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барья” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр хувиараа гар урлал хийдэг уран хатгамалч Х.Уртнасангийн бүтээл шалгарчээ.
Ирэх жил манай улсад зохион болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад зориулан “Монгол брэнд-АСЕМ 2016” үзэсгэлэн гарч, 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцсон. Тэдний нэг уран хатгамалч Х.Уртнасангийн 10 гаруй бүтээл дундаас шуумал “Ноён, хатан” гэх бүтээл нь гадны зочдод өгөх үндэсний брэнд бэлгээр тодорчээ.
АСЕМ-ын уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглах уриалгыг зохион байгуулагчдын зүгээс гаргасны дүнд ийнхүү дээрх бэлэг шалгараад байгаа юм.
Уран хатгамалч Х.Уртнасанг Ойрадын хувцас урлаач, нэг ёсондоо соёлын өв тээгч гэж хэлж болно. Үндэсний өв уламжлалаа хадгалан авч яваа түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээсэн байна. Тэрбээр олон улсын үзэсгэлэн худалдаануудад Монголоо сурталчлан таниулах олон бүтээгдэхүүнээрээ оролцдог тухайгаа ярьсан юм.
Олон улсад Монголынхоо уламжлалт өв соёл, ёс заншлыг таниулахад үндэсний хэв шинж агуулсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд ихээхэн чухал нөлөөтэй юм. Түүнчлэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар, өнгө үзэмж олон улсын түвшинд хүрсэн гэдгийг соёлын салбарынхан хэлж байгаа юм.
АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд гар урлалын бүтээгдэхүүн бэлэглэнэ | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.