Шууд Chart

“Гэгээн эгшин” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2015-12-02 15:07:59

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын ховор ан амьтан, ургамал, тусгай хамгаалалттай газар нутгийн дахин давтагдашгүй торгон агшинг харуулсан “Гэгээн эгшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит “Дүрслэх урлагийн музей”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд дэлхийд шагшигддаг Алтай, хангай, говь хосолсон байгалийн өвөрмөц төрх, ховор ургамал, ан амьтны давтагдашгүй агшинг харуулсан 70 гаруй бүтээл дэлгэгджээ.

Залуу уран бүтээлч Х.Сэргэлэнбат “Байгаль дэлхийнхээ онгон дагшин байдал, үзэсгэлэнт төрхийг хадгалж үлдсэн улс орон дэлхийд долоо, наймхан байдгийн нэг нь манай орон. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хэрнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг, мөн хүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгосон” гэсэн юм. “Гэгээн эгшин” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 8-ныг дуустал “Дүрслэх урлагийн музей”-д дэлгэгдэх юм.

Э.Ариунзаяа

 


“Гэгээн эгшин” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ   
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй