
АНУ-ын хөгжмийн биллбордын шилдэг 200 альбумын жагсаалтыг дуучин Аделийн “25” нэртэй цомог тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн шинэ цомгийнхоо нээлтийг хийсэн юм. Цомог худалдаанд гарсан даруйдаа АНУ-д гэхэд гурван хоногийн дотор 2.3 сая хувь борлогдсон.
Цомог худалдаалагдаж эхлээд долоо хоногийн дотор 3.48 сая ширхэг хувь борлогдоод байгаа бөгөөд энэ нь 2015 оны хамгийн их борлуулалттай цомгоор шалгараад байна. Тэрбээр энэхүү амжилтаараа АНУ-ын хөгжмийн биллбордын жагсаалтын тэргүүнд явж байсан Жастин Бибер болон Английн хөвгүүдийн one-direction хамтлагуудыг хойноо орхин жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Харин биллбордын хоёрдугаар байрт Канадын залуу дуучин Жастин Биберийн “purpose” цомог 290.900 сая ширхэг хувь борлогдсон амжилтаар орж байна. Харин түүний араас Английн хөвгүүдийн one direction хамтлаг орж байна. Тус хамтлагийн цомог хоёр дахь долоо хоногтоо 108.445 сая ширхэг хувь борлогдсон амжилттай яваа юм. "25" цомгийн бараг тал хувийг буюу 41 хувийг АНУ-ын хэрэглэгчид худалдан авчээ.
Дуучин Аделийн цомог борлуулалтаараа дээд амжилт тогтоолоо | ||
Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.