
МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг өчигдрөөс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ. Жинхэнэ шүтэн бишрэгчээс авахуулаад энэ урлагийн талаар огт мэддэггүй хүнд хүртэл ойлгогдохоор энгийн, сонирхолтой хэлбэрээр хийсэн энэ цуврал нэвтрүүлгийн гол зорилго нь дуурь, дуурийг бүтээсэн түүх болон түүний далд нууцуудыг тайлбарлан ярих юм.
Цувралаар хөтлөгч болон киноны баг дэлхийн олон улс орноор аялж, алдарт дуурийн дуучин, төгөлдөр хуурч, хөгжим судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, дуурийн талаар санал бодлыг нь сонссон байдаг. Түүгээр ч барахгүй, анги болгонд тэд үзэгчдэд ойлгомжтой аргаар дуурийн зохиомжийн нууц, тодорхой нэгэн нот, хөгжмийн хэсгүүдийг онцгойлон үзүүлсэн байдаг.
Өнөө орой /12 дугаар сарын 3/ “Энэ бол дуурь” цувралын гарах дугаарт "Риголлетта" дуурийг танилцуулах болно.
Риголлетта
"Риголлетта" бол зөвхөн хараал зүхлийн тухай зохиол биш, басхүү дарангуйлагчид болон дарлагдагчдын тухай дуулалт жүжиг юм. Жюзеппе Верди хүний амьдралын үнэмлэхүй шийдвэрлэх нас болох 40 насандаа энэхүү бүтээлийг туурвижээ. "Риголетто"-г сэтгэлгээний бэлгэдлүүдтэй нь хамт сайтар ойлгохын тулд хөтлөгч Рамон Жанер Газар Дундын Тэнгист байх Менорка арал дээр очиж, бүх цаг үеийн хамгийн алдартай Риголеттуудын нэг, Меноркийн уугуул Хоан Понс-той уулзсан юм. Тэрбээр дэлхийн хамгийн шилдэг дуурийн театруудад дуулсан дуучин билээ. Мөн дуурийн гол дүр болох гаднаа ч сэтгэл татах юмгүй, дотроо ч нуран унасан эрийн мөн чанарыг нээн үзүүлэхээр Рамон сэтгэл судлаач Уолтер Рисо-той ярилцах болно. Дараа нь бид уг дуурийн хит дуу “Ла Донна а мобилле” буюу “Хувирамтгай сэтгэлт бүсгүй” дууг фэнүүдийн хамт дуулж үзэх билээ. Верди 40 насан дахь өөрийн итгэл найдвар, мөрөөдөл, бүтэлгүйтэл бүхнээ хөгжмийн урлагийн хамгийн алдартай, бишрэм бүтээлүүдийн нэгэнд ийн мөнхөлжээ.
"Риголлетта" бол зөвхөн хараал зүхлийн тухай зохиол биш... | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.