
МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын нэгнээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа.
Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй сонирхолтой нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт /12 дугаар сарын 6/ алдарт “Кармен” дуурийг танилцуулах болно.
Кармен
Жорж Бизегийн бүтээсэн “Кармен” дуурь бол тайзан дээр хамгаас их тавигдсан бүтээлүүдийн нэг бөгөөд Францын үе үеийн хамгийн шилдэг дуурь билээ. Энэ бол хайр дурлал, хүсэл хясал, үхлийн тухай дуурь. Мөн энэ бол эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гайхамшигт домог. Иймээс энэхүү цувралаар бид эмэгтэйчүүдийн үүргийг түүхэн талаас нь шинжлэх болно. Уран бүтээлчид уг дуурьт гардаг Севилья болон Парис хотуудаар аялж, мез-сопрано дуучин Мария Хосе Монтель болон сэтгэл зүйч Тринидад Нуньесээс ярилцлага авч манлай эмэгтэйчүүдийн билэг тэмдэг болсон Кармены дүрийн талаар санал бодлыг нь сонсоно. Бид Парисын үндэсний дуурийн театрт 1875 онд анх тоглосон тоглолтыг сэргээж, түүнийг дагасан шуугианыг ярих болно. Бизе анхныхаа тоглолтоос 3 жилийн дараа өөд болсон ч, амьд байхад нь түүний энэ дуурь амжилт олоогүй нь харамсалтай. Гэвч олон жилийн дараа л энэ бүтээл дэлхийг байлдан дагуулж эхэлсэн юм. Эцэст нь кино багийнхан эрс тэрс ялгаатай хөгжмийн гурван урсгал буюу хабанера, сэгуильда болон куплэ (Бухын тулаанд зориулсан ая) урсгалуудын талаар ярилцана. Энэ бүхэн хөтлөгч Рамон Жэнерийн Севилья хотод төгөлдөр хуураар тоглосон сонгодог аян доор өнгөрөх болно.
Кармен бол хайр дурлал, хүсэл хясал, үхлийн тухай дуурь | ||
Үзсэн: 3975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.