Шууд Chart

400 гаруй уран сайхны кино бүтээжээ

2015-12-05 19:45:41

Монгол киночдын анхны бие даан хийсэн бүтээл бол “Норжмаагийн зам” Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг энэ онд тэмдэглэж байна. Их ойн баяраа киночид өнөөдөр тэмдэглэлээ. Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй.

Гэхдээ миний кинотой холбогдсон түүх хоёр жилээр илүү. Өмнө нь би дуугүй кино үздэг байсан гэж Ардын  жүжигчин Г.Хайдав 80 жилийн ойн баярын үеэр дурсамжаа хуваалцлаа. Яг түүн шиг кино урлагийн салбарыг гарын арван хуруу шигээ мэддэг. Энэ салбарыг өлгийдөж хөгжүүлсэн, сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн киночдын баяр  өнөөдөр боллоо.

Жүжигчин, зохиолч, дуу оруулагч, нүүр хувиргагч, зураглаач, гэрэлтүүлэгч, хувцас жижиг хэрэгсэл хариуцсан ажилтан гээд бүгд дурсамжаа хуваалцсан юм.

Улсын нийслэл Улаанбаатар хот хэрхэн өргөжин тэлж, барилга байшин хэрхэн сүндэрлэн босч байсан тухай Аман хуур киноноос бид үзсэн. Хүүхдүүддээ ч үзүүлж, хотын эхлэл ийм байсан гэж ярьж өгнө. Яг л энэ кино шиг Цогт тайж, Мандухай сэцэн хатан, Мартагдашгүй намар гээд тухай тухайн үеийнхээ түүхийг өгүүлэх, харуулах бүтээлүүд олон байдгийг судлаачид хэлж байна.

Гэхдээ үе үеийн түүхийг кино хальсанд буулгадаг энэ  гольдрол сүүлийн 20-оод  жилд алдагдсан. Кино урлагийг дэмжих төрийн бодлого байхгүй учраас 80 жилийн түүхээ эргэж хараад баярлаж, бахархах зүйл олон ч ирээдүйдээ санаа зовниж байгаагаа киночид нуусангүй ээ.

Өнөөдрийн байдлаар Монголын кино урлагийн сан нийт 2000  гаруй бүтээлтэй байна. Түүний 200 гаруй нь уран сайхны кино, 1400 гаруй нь баримтат кино, 400- аад  нь орчуулагын кино байдаг байна. Харин энэ салбарт хүчин зүтгэж, амьдралаа холбосон уран бүтээлчдийн тоо 2000 хол давжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

400 гаруй уран сайхны кино бүтээжээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй