
Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн 10 дугааро сарын 9-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож, сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ.
Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэд зориулан тоглох “VIP” тоглолтод долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж, бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.
Дашрамд дуулгахад, энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...
“Мартагдашгүй” тоглолтод "Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” нэгдлээ | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.