Шууд Chart

"Мартагдашгүй" тоглолт өнөөдөр болно

2015-12-23 11:07:58

Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт өнөөдөр дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй "Castle" клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой.

Хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа "Madrix" брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан шинэ клуб ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Иймд тус тоглолт үзэгчдэд тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа сельфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой юм.

Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй энэ тоглолтоор “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагуудын гайхалтай тоглолтыг үзэж, Мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой ажээ. Өнөөдөр орой 21:00 цагаас "Castle" клубд уулзацгаая.


"Мартагдашгүй" тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2015-12-23 11:34
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй