
Улс орныхоо нийгэм, улс төр, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын салбарт тухайн жилдээ амжилт гаргасан хүмүүс болон хамт олныг “Өглөөний сонин” олон нийтийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Бусдад үлгэр дууриалал болсон үйлстнүүдийг тодруулахдаа хамгийн их хандалттай сайтуудтай хамтарч, 37 мянга гаруй саналаар салбар бүрээс 15 шилдгийг тодруулсан байна. Тухайлбал, бяцхан дүүгээ галаас аварсан н.Цэрэнтогтох хүү Хүмүүнлэгийн салбарын шилдэгт багтсан байна.
"Өглөөний сонин" тууштай улс төрч, хүмүүнлэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, бүтээн байгуулалтын салбарт нийтдээ 60 шилдгийг тодруулсан юм. Энэ жилийн оны шилдгээр сурагч Д.Ухаанзаяа, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Үндэсний өгөх өдөр”-ийг санаачлагч Б.Баярсайхан, "Өглөөний сонин"-ы эрхлэгч Л.Нинжжамц нарыг нэрлэж байна.
Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин" энэ арга хэмжээг 2011 оноос жил бүр зохион байгуулж иржээ.
“Өглөөний сонин” оны шилдгүүдийг нийтийн санал асуулгаар тодрууллаа | ||
Үзсэн: 282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.