Шууд Chart

“Цөмөөхэй” балетын хаалтын тоглолт энэ сарын 26, 27-нд болно

2015-12-24 11:33:08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Балетын хөгжил сан хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй” балетын нээлт 12 сарын 12-нд болсон бөгөөд тоглолтын хаалтын ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох юм. “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцлож, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд оролцох юм. Мөн урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтод Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох юм гэж Монголын Балетын  хөгжил сангаас мэдээллээ.


“Цөмөөхэй” балетын хаалтын тоглолт энэ сарын 26, 27-нд болно  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй