
БНХАУ-ын Манжуур хотод өнөөдөр Хятад, Монгол, Орос гурван улсын мисс шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай бүсгүйчүүд бахархам амжилтыг гаргадаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд энэ жилийн "Дэлхийн мисс"-т өрсөлдсөн Н.Ану тэргүүн байр эзэлсэн юм.
Өнгөрсөн жил дээрх арга хэмжээ наадам, аялал жуулчлал нэрийн дор зохион байгуулагдсан бөгөөд Христийн мэндэлсний үдэшлэг, Хятад, Орос, Монгол олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн, дартсын тэмцээн, мөсөн машины дрейфтын тэмцээн, Хөлөн нуурын өвлийн загас ан, өвлийн наадам зэрэг цуврал арга хэмжээ болж байсан юм. Тэгвэл энэ жил “Наадам, соёл” нэрийн нэр дор зохион байгуулагдаж байна. Энэ талаар Манжуурын удирдлагууд “Газарзүйн давуу талд найдаж, “нэг бүс нэг шугам” стратеги, Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгилын байгуулалттай уяалдан, эдийн засаг, нийгэм соёл, аялал жуулчлал, спортын болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан Манжуурын соёл, аялал жуулчлалын хөгжлийг сайжруулан гурван улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих болно” гэж хэллээ.
Манжуурт гурван улсын гоо бүсгүйн тэмцээн болж байна | ||
Үзсэн: 323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.