
“Улсын драмын эрдмийн театр" ирэх онд 85 жилийн ойтойгоо золгоно. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жил, мөн “Улсын драмын эрдмийн театр"-ын 85 жилийн ойг 2016 онд хамтатган тэмдэглэх юм. Ойгоо угтаж үзэгч түмэндээ хоёр ч томоохон уран бүтээлийг шинээр толилуулахаар төлөвлөсөн гэж УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу ярилаа.
Энэ онд театр үзэгч олондоо зориулж Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”, Уильям Шекспирийн “Ромьео Жульетта” жүжгийг шинэчлэн тоглосон. Мөн Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Баянхонгор, Өвөрхангай аймагт аялан тоглож, театрын урлагийг үзэгчдэдээ сурталчлан таниулах ажлыг хийсэн байна.
"Улсын драмын эрдмийн театр"-ын 85 жилийн ой ирэх онд тохионо | ||
Үзсэн: 1894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.