
Б.Болорцэрэнгийн үг, О.Эрдэнээгийн ая “Гангараа” дуу энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарсан байна. Энэ дууг МУСТА дуучин Н.Мөнгөншагай дуулж олны хүртээл болгосон бөгөөд дууны клипийг “SHINE production”-д бүтээжээ.
“Агсам хул морьны булигаанд үлдэж гангарна аа
Аавын ган хэтний цахианд асч гангарна аа
Аз ивээсэн өдрийн одыг өвөртөлж гангарна аа
Аатай тэнзэн ташуураа тулж гангарна аа
Галтай эрчүүдийн удам билээ
Ганган харчуудын үргэлжлэл билээ” хэмээн өгүүлэх дуу шигээ залуус минь эмнэг хуй салхины зулайд исгэрч гангараарай...
"Гангараа" энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарчээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.