Шууд Chart

Транс тос хэрэглэхгүй байхыг уриаллаа

2016-01-12 16:25:26

Эрүүл мэндийн дэд сайд асан НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа мэдэгдэл хийж, транс тосыг хэрэглэхгүй байхыг уриаллаа. Тэрбээр “Цөцгийн тосыг орлогч хямд, холимог транс тос зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, хорт хавдар болон чихрийн шижин өвчин тусахад нөлөөлж байна. Харин урт удаан хугацааны туршид монголчуудын хэрэглэсээр ирсэн цөцгийн тос, өрөм, шар тос буюу ханасан тос энэ өвчлөлийг үүсгэдэггүй” гэлээ.  

Иргэд транс тосны тухай мэдлэггүй учраас одоо өдөр тутмын хүнсэндээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооны залуус хамтран судалгаа хийж үзсэн байна. Ингэхэд Улаанбаатар хотын “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төвд борлуулагдаж байгаа “Стимо”, “Бамбууш”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Тэнгэрийн хишиг”, “Баялаг үр”, “Өгөөмж архад”, “Агартайн оргил”, “Түвшин энх лхам”, “Жин туул”, “Өгөөж” чихэр боов, “Чандмань ээж”, “Булайн их өндөр”, “Амдэ” зэрэг дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14  компанийн 106 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүнд транс тос тодорхой хэмжээгээр агуулагдсан болох нь тогтоогджээ.  
Тиймээс удахгүй болох Цагаан сарын баяраар дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд болон иргэдийг хэвийн боов, еэвэндээ транс тос хэрэглэхгүй байхыг уриалсан юм.

 

Нийтэлсэн: Т.Түмэнзаяа

Транс тос хэрэглэхгүй байхыг уриаллаа   
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-13 04:50
Haanaas niilvvlj bgaagii ni togtooh gaali sul bna daa

Бидэнтэй нэгдээрэй