Шууд Chart

Хууль бусаар чоно агнаж, борлуулахыг завджээ

2016-01-13 11:52:23

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б нь хууль бусаар агнасан зургаан чоноо Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, хураан авч тухайн иргэнд 6 сая 900 мянган төгрөгийн нөхөн төлбөр тооцжээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийж иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүй ан агнуур хийхээ зогсоохыг сануулж,  Монгол Улсын “Амьтны тухай” хуулийн зүйл заалтуудыг мөрдөж байхыг анхаарууллаа.

Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох заалттай байдаг аж.

Түүнчлэн иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулдаг байна.

Мөн ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн аймаг, сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгодог ажээ.

Дашрамд дурдахад, агнуурын амьтан агнах тусгай зөвшөөрлийг тухайн орон нутгийнхаа Засаг даргаас авах ёстой байдаг байна.

Нийтэлсэн: Т.Түмэнзаяа

Хууль бусаар чоно агнаж, борлуулахыг завджээ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй