Шууд Chart

Хонины ууц 80-520 мянган төгрөгөөр зарагдаж байна

2016-01-18 11:56:57

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан “Ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ ямар байгааг тодруулахаар “Хүчит Шонхор” захыг зорилоо. Амралтын өдөр байсан учраас зах хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Захын бараа бүтээгдэхүүн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд хамгийн их борлуулагддаг гэж эхний лангууны худалдагч ярьж байв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Танайд ууц хэдэн төгрөгөөр зарагдаж байна?
-Ууцны хувьд 80-520 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Том сүүлтэй бол үнэ нь нэмэгдэнэ. Жижиг сүүлтэй, туранхай ууц бол харьцангуй бага үнээр борлуулагдаж байгаа.

-Иргэдийн хувьд ууц хэр авч байгаа вэ?
-Ер нь сарын эхээр хөгшчүүдийн тэтгэвэр буухаар орлого нэмэгддэг гэж хэлж болно. Харин дараа нь төрийн байгууллагуудын цалин буух үеэр мөн гүйлгээ сайжирдаг.

-Таны хувьд ихэвчлэн хаанаас ирсэн ууц зарж байна?
-Сүхбаатар аймгийн малчдаас авсан ууцаа зарж, борлуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын хэсэг малчид бөөнөөрөө ирээд ууц, мах зэргээ бидэнд худалдчихаад явсан

-520 мянган төгрөг хүртэл үнэтэй байна гэхээр  өндөр үнэ сонсогдож байна. Иргэдийн худалдан авах чадвараас хэт давсан үнэ биш үү?

-Харин ч энэ жилийн хувьд иргэд худалдан авах чадвар сайтай байна шүү дээ. Эдийн засгийн хямрал гээд л байсан бидэнд айхтар мэдэгдэхгүй л байна. Иргэд ихэвчлэн 150-250 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа ууцыг худалдан авч байгаа.

-Өвчүү ямар үнэтэй байна вэ?
-Өвчүүний хувьд 1 килограмм нь 7000 төгрөгөөр зарагдаж байгаа. Өвчүүг ихэвчлэн залуу гэр бүл худалдан авдаг.

Хонины ууц, үхрийн өвчүү ийм үнэтэй зарагдаж байсан бол сар шинийн идээний бас нэгэн салшгүй хэсэг болсон цагаан идээ, хэвийн боовны үнийг тандаж үзлээ.

Хэвийн боов үйлдвэрлэсэн компаниасаа шалтгаалан ширхэг нь 1500-2500 төгрөгөөр  худалдаалагдаж байгаа бол ааруул килограмм нь 8000-14000 төгрөг, өрөм 6000, аарц 1500-1800 төгрөгөөр борлуулагдаж байсан юм.

Нийтэлсэн: Т.Түмэнзаяа

Хонины ууц 80-520 мянган төгрөгөөр зарагдаж байна  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-18 19:22
hvmvvsee uust bitgii tawi! shal demii mongonii garlaga! manaih svvliin jilvvded uutsnii orond mah chanaal tawichihdag boloodl bn!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-18 17:36
Honinii mah kg ni 3500 bn. Uuts gd nerleheeree l kg-iig ni 7000-14000 bolood yvchihiin. Ingej shulahaa boliosoi
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-18 14:12
1 uuts 1 l honinoos gardag biz de?Honi ni yamar unetei bgan?
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2016-01-18 13:17
Novshnuud
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2016-01-18 13:16
Honinii Mahnii une unachihaad baihad yahaaraa engej unetei zardag novshnuud vee
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-18 13:00
80000-n uuts baihad l bolno doo
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-01-18 12:31
Amgalan zakh deer 40 garui kg tai zuun aimgaas irsen hamgiin saikhan uuts 180,000 r zarj bn lee sh dee , yun 520,0 be
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2016-01-18 12:17
Солирчихсон биш 520 мянган төгрөгөөр ууц аваад ширээн дээр үзэсгэлэн болгоод 3 хоног тавих уу.

Бидэнтэй нэгдээрэй