Шууд Chart

Хоргын тогооны домог

2016-07-01 11:05:12

Архангай аймгийн Тариат сумын төвд Хоргын тогоо байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ нь манай орны унтарсан галт уулсын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг.

Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг.

Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том, том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй.

Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж  унтарсан гурван галт уул бий.

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж унтарсан гурван галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхнэ үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

Домог

Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.

Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.

Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охин нь ангалд аваачиж хийгээрэй гэж захиж байсны дагуу ноён ангалд аваачиж хийхэд 3 хоног улиад үхсэн гэдэг. Энэ нь Шар нохойн там гэдэг агуй болжээ.

Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур руу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.


Хоргын тогооны домог  
Үзсэн: 31152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат-Эрдэнэ [127.0.0.xxx] 2025-02-24 22:26
Тэнэггггггг чи бол тэннэгггг
Ану [127.0.0.xxx] 2025-02-24 22:29
Би мэдэж байна Ер нь бол Хоргын тогоо чинь гал туул байсан .
Хх [127.0.0.xxx] 2025-02-06 22:01
Гоё домог бно
Үжин [127.0.0.xxx] 2024-12-24 11:51
Хөөх ёстой гоё юмаа
Anujin [127.0.0.xxx] 2024-11-23 10:58
Гоё домог байна баярлалаа
Мөнх золбоо [127.0.0.xxx] 2024-09-24 11:14
Худлаа түүүх байна
Зочин [127.0.0.xxx] 2024-11-28 18:31
Үнэн гоё домог байна
Зочин [127.0.0.xxx] 2024-09-04 22:20
Тэрхийн Цагаан нуур ингэж үүссэн билүү
Цэрэнбат [127.0.0.xxx] 2024-04-06 18:24
Домгийг зохиож худлаа бичиж, түүхийн улбаатай аман домгийг өөрчилж болохгүй.
Зочин [127.0.0.xxx] 2024-07-28 15:55
Энэ зохиосон биш домог шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-02-20 10:00
Saihan tuuh bna
Зочин [127.0.0.xxx] 2023-04-27 14:50
Их сонин утгатай түүх байна
Зочин [127.0.0.xxx] 2023-04-01 10:01
mash sonirholtoi yma suulruugee bur nice
Чимэддагва [127.0.0.xxx] 2023-02-03 08:31
маш гоё юм аа баярлаа
S.Maral [127.0.0.xxx] 2022-11-21 22:58
Гоё түүх б.на шүү
нандин [127.0.0.xxx] 2019-11-10 17:39
Энэ домгийг анх удаа сонсож бна маш гоё бсн. Сэтгэл их хөдөллөө.
maka [127.0.0.xxx] 2019-09-05 21:50
Woow
Зочин [127.0.0.xxx] 2019-09-05 21:49
Goy ym aa domgiig ni anh udaa harlaa
Big gee [127.0.0.xxx] 2019-07-27 22:41
Za tgd eniig unshihad bol nadaa mongoliin tuuh maani busad ulsaas chi saihn yum shig medremj turluu za bi bol galt uul delbersen hesgiig bol harj bgaagu gehdee ene bol uneheeriin gaihaltai zuil
Б.Амгалан [127.0.0.xxx] 2019-04-03 18:36
домогыг нь анх удаа л сонслоо
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 11:07
Маш гоё домог байна
suragch [127.0.0.xxx] 2019-01-26 16:22
uur domog bicheed uguch
баттогоо [112.72.11.xxx] 2018-11-05 22:55
Гоё
Зочин [66.181.161.xxx] 2018-09-10 08:10
uur domog baihgui muu
127.0.0.1 [127.0.0.xxx] 2024-03-06 22:51
Baihkui yum bna
hahahihihoho [122.201.21.xxx] 2018-09-10 00:00
setgel hudulchihluu
хөөх яамар гоё юхгханжөбпддллорххаөаөббыый [59.153.113.xxx] 2018-04-12 12:23
БАААЁЁЁАБЁЁЁНХННННУУУУЭЭЭЭЭЭУУ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-03 18:39
юу гэсэн үг вэ
zochin [64.119.17.xxx] 2018-04-10 17:19
unen bitgii hudlaa yar
zochin [64.119.17.xxx] 2018-04-10 17:18
saihan bolj
guntushig [66.181.166.xxx] 2018-03-31 14:53
dawgui
nomindari [202.9.42.xxx] 2017-11-29 19:05
bna domog geed or
аннанаташа [103.212.119.xxx] 2017-12-18 22:40
Привет всем
nomindari [202.9.42.xxx] 2017-11-29 18:14
nadad mash tus bolj chadsan
Зочин [66.181.177.xxx] 2017-12-19 18:41
Dhgergye
Зочин [66.181.177.xxx] 2017-12-19 18:41
Hudlaa
Зочин [127.0.0.xxx] 2018-12-28 14:14
Teneg uu unenshdee
Зочин [202.9.41.xxx] 2017-11-27 19:18
вааввалдаааааааааааааа
Зочин [127.0.0.xxx] 2019-04-03 19:58
хоргын тогооны домог гоё байна уу
Зочин [202.9.41.xxx] 2017-11-27 19:16
Ваав
Зочин [202.21.106.xxx] 2017-11-18 14:41
үнэхээр таалагдлаа
Зочин [202.70.46.xxx] 2017-06-09 08:19
nadad ih taalagdlaa.
Зочин [66.181.190.xxx] 2017-05-15 21:38
Uneheer taatai bailaa
hvslen [27.123.214.xxx] 2017-05-12 20:26
nadad mash ih taalagdlaa
Зочин [103.242.47.xxx] 2016-11-26 19:41
хоргын тогооны домог хэдэн онд үүссэн талаар хурдан би чээч
Зочин [202.9.42.xxx] 2017-11-29 19:06
1012 on
Зочин [150.129.142.xxx] 2016-07-04 00:27
Хоргын тогооны домог байхгүй байхаа харин нуурийн домог байдаг 2,3хувилбарын нэг нь энэ
unen [103.50.207.xxx] 2016-07-01 12:03
Horgiin togoonii domog ch bish ba shuu.Horgiin togoo chin uur domogtoi
Зочин [127.0.0.xxx] 2019-04-03 18:42
худалч амьтан бэ
жинхэнэ домгийг нь мэдэх хүн байна уу? [202.70.43.xxx] 2016-07-01 11:55
Хоргын тогооны домог гэхэд их л хэцүү юм байна.Хорготой холбоотой 1 чүг алга байхымаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 09:17
хуу
Зочин [127.0.0.xxx] 2019-04-03 18:46
энэ чинь галт уул хорогны тухай домог байна гэж санаа юу!!!
solongo [202.21.106.xxx] 2017-05-04 19:45
yu gej baigaa ym be yg l baina sh dee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-20 19:08
ёстой гоё юм

Бидэнтэй нэгдээрэй