Шууд Chart

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06 15:59:30

Монгол Улсын эрчим хүчний салбар нь Төв, Баруун, Зүүн болон Алтай-Улиастай гэсэн дөрвөн системээс бүрддэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулан, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалт зарласнаар “Митайм интернэйшнл” ХХК шалгарч,  гэрээ байгуулаад байна. Тус станцыг одоогийн Дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ. 

"Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн" нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон байна. Мөн нүүрсний хангамжийн хувьд, Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Тус станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй юм.


Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй