Шууд Chart

Дүүргийн Засаг дарга нар 2026 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ

2025-10-07 14:29:06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар ирэх жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн юм.

Энэ жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг эхний есөн сарын байдлаар гаргахад:

  • Сүхбаатар дүүрэг 88.6 хувь
  • Баянгол дүүрэг 80.6 хувь
  • Баянзүрх дүүрэг 91.4 хувь
  • Чингэлтэй дүүрэг 91.7 хувь
  • Хан-Уул дүүрэг 81.7 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 79.7 хувь
  • Налайх дүүрэг 100 хувь
  • Багануур дүүрэг 97 хувь
  • Багахангай дүүрэг 100 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хуучин уламжлалт төсөв зохиодог хэлбэрээсээ татгалзаж, хэт өөдрөгөөр төлөвлөхгүй байхыг анхааруулж байна. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбайг нэг стандартын дагуу барьж, үр дүн гаргамаар байна. Мөн дүүргүүд газар чөлөөлөлтийн сантай хамтарч газар чөлөөлөлт хийж, ногоон байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэв. 

Мөн энэ уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, ирэх жилийн төсвийн хөрөнгөөр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.


Дүүргийн Засаг дарга нар 2026 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй