
“Рио-2016” зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг жинд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн өнөөдөр барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой /Ganev Mihail Petrov/ учраа таарчээ. Барилдааныг өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00-д МҮОНРТ-ийн Үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
Уншигч та бүхэнд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэнгийн товч намтрыг хүргэе.
Оргодолын Үйтүмэн /Үндэсний шигшээ багийн тамирчин/
Төрсөн он сар өдөр: 1989 оны дөрөвдүгээр сарын 29
Нас: 27
Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум
Цол хэргэм: чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан
Барилдаж байгаа жин: 86 кг
Клуб: Алдарт спорт хороо
Гаргасан амжилтууд:
- 2009 онд Залуучуудын УАШТ-ээс алтан медаль
- 2010 онд оюутны УАШТ-ээс алт, 2009, 2011 онд хүрэл медаль
- 2016 онд “Mongolia Open”-оос хүрэл медаль хүртсэн.



Өнөөдөр ОУХМ О.Үйтүмэн барилдана | ||
Үзсэн: 3026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.