
Их Британийн зүлэгний хоккейн эмэгтэй баг "Рио-2016" олимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Энэ нь тус багийн олимпийн наадмаас хүртсэн анхны медаль юм байна.
Их Британийн баг тамирчид финалын тоглолтод Лондоны олимпийн аварга Нидерландын багийг хожиж, ийнхүү алтан медалийн эзэд болцгоолоо. Тоглолтын онооны харьцаа 3:3 болж тэнцсэн ч торгуулийн шидэлтээр Их Британичууд ялалт байгуулсан юм.


Зүлэгний хоккейд Их Британийн эмэгтэй тамирчид анх удаа аваргаллаа | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.