
“Рио 2016” зуны олимпийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолтууд эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:55 цагаас хүрэл медалийн төлөө Нидерланд, АНУ-ын шигшээ багууд тоглоно.
Харин аваргын алтан медалийн төлөө Хятад болон Сербийн шигшээ багууд өрсөлдөх юм. Зуны олимпийн 31 дүгээр наадмын волейболын төрөлд нийт 12 эмэгтэй баг өрсөлдсөнөөс ийнхүү медалийн эзэд нь тодорч байна.
Хүрэл медалийн төлөөх АНУ болон Нидерландийн шигшээ багийн тоглолтыг Монголын үндэсний телевизээр 00:55 цагаас шууд дамжуулан хүргэнэ.
Нидерланд, АНУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглоно | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.