Шууд Chart

Бадминтоны ганцаарчилсан төрөлд Акселсен Виктор хүрэл медаль хүртлээ

2016-08-20 21:45:57

“Рио 2016” зуны олимпийн наадмын бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн  хүрэл медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө.

 Энэ удаагийн тоглолт БНХАУ-ын тамирчин Лин Дан Данийн вант улсын тамирчин Акселсен Виктор  нарын хооронд явагдаж  2:1-ын харьцаатайгаар  Данийн вант улсын тамирчин Акселсен Виктор өрсөлдөгчөө  ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг тамирчин юм.

 “Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд бадминтоны спортын төрлөөр 172 орны нийт 46 тамирчин таван төрлөөр өрсөлдсөнөөс ийнхүү хүрэл медалийн эзэн тодорч байна.

Дашрамд сонирхуулахад бадминтоны цохиурыг нийлэг буюу зуурамтгай , даавуун  гэсэн хоёр төрлийн материалаар хийдэг бөгөөд бадминтоныг тоглож сурч байгаа тамирчны цохиурыг ихэвчлэн нийлэг зуурамтгай резинэн материалаар хийдэг байна.

 


Бадминтоны ганцаарчилсан төрөлд Акселсен Виктор хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй