Шууд Chart

БНХАУ-ын тамирчин Чен Лон алтан  медаль хүртлээ

2016-08-20 23:10:55

“Рио 2016” зуны олимпийн наадмын бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн  алтан медалийн төлөөх тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт БНХАУ-ын тамирчин Чен Лон Малайзын  тамирчин Ли Чон Вэй нарын хооронд явагдаж  21:18-ын харьцаатайгаар  Хятадын тамирчин  Чен Лон өрсөлдөгчөө  ялснаар аваргын алтан медалийг хүртэж “Рио 2016” олимпийн аварга боллоо. Тэрбээр 2012  оны Лондонгийн олимпоос  хүрэл, 2014, 2015 онуудын Дэлхийн АШТ-ээс алт, 2009, 2016 онуудын Азийн АШТ-ээс  мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм.

Харин Малайзын тамирчин Ли Чон Вэй өрсөлдөгчдөө ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байна. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас гуравдахь мөнгөн медалиа хүртээд байгаа юм. Түүний онцлох амжилтуудаас дурьдвал 2008 оны Бээжингийн олимпоос  мөнгө, 2012 оны Лондонгийн олимпоос  мөнгө, 2013, 2015 оны ДАШТ-нээс  мөнгө, 2016 оны ААШТ-нээс алтан медалийг  тус тус хүртэж байсан тамирчин юм.

Дашрамд сонирхуулахад,  энэ хоёр тамирчин  дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өмнө нь 25 удаа учраа таарч тоглож байсан бөгөөд Малайзын тамирчин Ли Чон Вэй 13 удаа, БНХАУ-ын тамирчин Чен Лонг 12 удаа ялж байсан юм.


БНХАУ-ын тамирчин Чен Лон алтан  медаль хүртлээ  
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй