
“Рио 2016” зуны олимпийн наадмын боксын спортын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөөх тулаан болж өнгөрлөө. Энэ тулаанд Их Британийн боксчин Адамс Николо, Францын боксчин Оурамоуне Сара нар өрсөлдөж 3:0-ын харьцаатайгаар Их британийн боксчин Николо Адамс өрсөлдөгчөө ялснаар алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн аварга болж байсан бөгөөд өдгөө 33 насандаа дахин олимпийн аварга болж байна.
Харин Францын боксчин Сара Оурамоуне өрсөлдөгчдөө ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр энэ жингийн тулаанууд дуусч байна.
Николо Адамс олимпийн наадмын хошой аварга боллоо | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.