
“Рио 2016” зуны олимпийн наадмын боксын спортын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөөх тулаан болж өнгөрлөө. Энэ тулаанд АНУ-ын тамирчин Стивенсон Шакур Кубын тамирчин Рамирез Робеси нар өрсөлдөж 2:1-ын харьцаатайгаар Кубын тамирчин Рамирез Робеси өрсөлдөгчөө ялснаар алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн аварга болж байсан бөгөөд өнөөдөр мөн алтан медаль авснаар ийнхүү олимпийн наадмын хошой аварга болж байгаа юм. Өдгөө 22 настай тэрбээр шилдгийн шилдэг залуу тамирчин гэдгээ батлан харууллаа.
Харин АНУ-ын тамирчин Стивенсон Шакур өрсөлдөгчдөө ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өдгөө 19 настай залуу тамирчин юм.
Кубын боксчин Рамирез Робеси олимпийн хошой аварга боллоо | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.