
“Рио 2016” зуны олимпийн наадмын заалны волейболын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт Нидерланд болон АНУ-ын шигшээ багуудын хооронд явагдаж дууслаа. Тоглолт нийтдээ дөрвөн үе явагдсан бөгөөд 3:1-ийн харьцаагаар АНУ-ын шигшээ багийн тамирчид олимпийн хүрэл медаль хүртлээ. Тэд олимпийн наадам эхлэхээс өмнө багийн чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан юм.
АНУ-ын эмэгтэй багийн хувьд олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальтай. Тухайлбал, өнгөрөгч 2008 оны Бээжингийн, 2012 оны Лондонгийн олимпод дарааллан хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 2016 оны Риогийн олимпод ийнхүү дахин хүрэл медал хүртэж байна.
Харин энэ удаагийн олимпод финалд анх удаагаа шалгарч медалийн төлөө тоглосон Нидерландийн багийн хувьд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж байсан юм.
Нэмж мэдээлэхэд, волейболын спорт 1964 оноос хойш олимпийн наадмын нэг төрөл болсон бөгөөд өнөөг хүртэл заалны волейболын хүрэл медалийг Япон 2, Бразил 2, Польш 2, БНХАУ 2, Куба 1, Болгар 2, БНСУ 1 удаа тус тус хүртэж байжээ.
Олимпийн аваргын алтан медалийн төлөөх тоглолт маргааш Хятад болон Сербийн шигшээ багуудын дунд явагдана.
РИО 2016: АНУ-ын эмэгтэй волейболчид хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.