Шууд Chart

“Цэвэр агаар сан”-гийн экс удирдлагууд шүүгдэж байна

2014-01-10 16:12:05

“Цэвэр агаар сан”-ийн захирал асан Н.Хүрэлсүх нарын 10 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр болж байна.

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад нэг тэрбум 930 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан үндэслэлээр Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Н.Хүрэлсүх, Д.Цэцэгээ,  Б.Чимид-Эрдэнэ, М.Хулан, Х.Болдмаа, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа.
 
Хэргийг сануулбал, шүүгдэгч нар “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөнөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд  240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Цэвэр агаар сан”-гийн экс удирдлагууд шүүгдэж байна  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй