Орхон аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд техник, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 202 сая төгрөгийн үнэ бүхий 170 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгчээ.
Тодруулбал, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах энгэрийн камер 60 ширхэг, 4G сүлжээтэй энгэрийн камер 6 ширхэг, гар станц 50 ширхэг, шалгах төхөөрөмж 20 ширхэг, суурин компьютер 25 ширхэг, өнгөт принтер 9 ширхэгийг хүлээлгэн өгсөн юм.

Эдгээр тоног төхөөрөмж нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг илүү шуурхай, хүртээмжтэй болгохын зэрэгцээ алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Орхон аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авсан компьютер, техник хэрэгслийг шинээр байгуулсан байцаалт, мэдүүлгийн байрны тоноглол, техник хангамжийг бүрдүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна.
| Орхон аймгийн цагдаагийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгчээ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.