
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.9 хувь, үхрийн ястай мах 7.0 хувь, үхрийн цул мах 7.2 хувь, адууны мах 9.4 хувь, ямааны мах 8.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.3 хувь, үхрийн ястай мах 4.2 хувь, үхрийн цул мах 2.6 хувь, адууны мах 1.5 хувь, ямааны мах 0.9 хувиар өсчээ.
2014 оны 1-р сарын 8-ны өдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7580 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8350 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5650 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ 7.0 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.